Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Ажилтны өдөр”-ийг зохион байгууллаа

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан.

Энэхүү өдрийг тохиолдуулан тус хорих анги нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан, ангийн дотоод үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр иргэдэд түргэн шуурхай мэдээллийг өгч ажиллахаас гадна хүрэлцэн ирсэн иргэдийн дунд олон төрөлт тэмцээн уралдааныг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд тус ангийн “Хүндэтгэлийн өргөө”-ний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Back to top button