Байгууллагын товч түүх

433 дугаар хаалттай хорих анги нь анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони, комендатур байгуулах тухай” 322 дугаар тогтоолын дагуу Үслэг ангийн аж ахуйн барилга байгууламжийг барих чанга дэглэмийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Салхитын ам”  гэдэг газар байгуулагджээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Сайдын 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони байгуулах тухай” Б/736 дугаар тушаалаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ээс шинээр байгуулагдах колонийг Салхит дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн чанга дэглэмтэй колони /ЗХХ-ийн 0433 дугаар анги/ гэж нэрлэж баталсан.

Үслэг ангийн аж ахуй барилга барих ажлыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэсэн тул Монгол Улсын Хууль Зүйн  Сайдын 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаар тушаалаар “Зарим хорих ангийн шилжүүлэн байрлуулах тухай” Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдийн хорих анги байсан “Дарьт” хэмээх газар нүүлгэн шилжүүлэн, ялтны орон байр, бусад барилга байгууламж, эзэмшил газрыг түшиглэн төмс хүнсний ногоо, жимс жимсгэн, тариалж, мод үржүүлэх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх хэсгийг Салхит дахь Хорих 433 дугаар ангийн харъяанд шилжүүлсэн байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1070 дугаар тушаалаар “433 дугаар хаалттай хорих ангийн бүтэц орон тоог шинэчлэн баталж Хорих 433 дугаар ангийг “433 дугаар хаалттай хорих анги” болгон өөрчлөн батлагдсан.

433 дугаар хаалттай хорих анги нь Улаанбаатар хотоос 180 км, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас буюу Зүүнхараа хотоос 18 км зайд далайн түвшинээс 1335,6 метрт оршдог. “Их, бага, Мандал” уулын өвөрт байрладаг.

Back to top button