Ахмад ажилтан

Жамсран Ваанчиг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах ажлын гараагаагаа анх 1970-1972 онд Хүмүүжил-Хөдөлмөрийн колонид хүмүүжүүлэгчээр орж ажилласан байна.
1972-1974 онд тус ангидаа нярав,
1974-1976 онд мөн ангидаа хүмүүжүүлэгч,
1976-1977 онд харуулын байцаагч,
1977-1987 онд ээлжийн офицер,
1987 онд Бэрлэгийн хорих ангид намын үүрийн нарийн бичгийн дарга,
1988 онд Хорих 411 дүгээр ангид хүний тоо бүртгэлийн байцаагч,
 1990-1991 онд боловсон хүчин хариуцсан даргын туслах,
1992 онд арга зүйч,
1992-1993 онд Хорих 411 дүгээр ангид дэд захирал,
1993-1998 онд Хорих 433 дугаар ангид сургалт-хүмүүжил эрхэлсэн дэд дарга, үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад 1999 онд цэргийн алба хаагчийн байнгын тэтгэвэрт гарсан.
2000 онд дэд хурандаа цолыг сэргээж Хорих 433 дугаар ангид үйлдвэрийн даргаар 2014 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
2014-2016 онд ангийн газар тариалангийн үйлдвэрлэл дээр туслах зорилгоор энгийнээр ажиллаж байв.
Цэвээний Халзайбааст
Ажилласан он:1975-1978 онд Дарьт дахь Мод үржүүлгийн хорих ангид ойн техникчийн ажил хийхийн хамт тус ангийн орлогч даргаар ажиллаж байсан.
1978-1993 онд Хорих 411 дүгээр Хүүхдийн хорих анги Дарьтад шилжин ирж тус ангид ойн техникчээрээ ажилласан.
1993 онд  Сэлэнгэ аймгийн салхитын 433 дугаар чанга  дэглэмтэй хорих анги Дарьтад нүүж ирж тус байгууллагад ойн инженер, ахуй дэглэмийн байцаагчаар ажиллаж байв.
Сүхбаатар Лхамжав
Ажилласан он:1978-2003 он хүртэл Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 433-р ангид /хүүхдийн хорих/-д  багш, ахуй дэглэмийн байцаагч, хоригдлын тоо бүртгэлийн байцаагчаар ажиллаж байв.
Дамба Очирбат
Ажилласан он: 1993-2011 он
Албан тушаал: Ахлах нягтлан бодогч
Улсад ажиллаж байх хугацаандаа: Банк, санхүүгийн тэргүүний ажилтан, Эдийн засгийн тэргүүний ажилтан, Салбарын тэргүүн, Хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Их Монгол улсын 800 жилийн ойн хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор тус тус шагнагдаж байсан.

Back to top button