АЖИЛД ОРОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Элсэгчдэд тавигдах шаардлага:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
- Ял шийтгэл эдэлж байгаагүй;
- Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй, 30 хүртэлх настай байх;
- Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
- Шивээсгүй байх;
- Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно.
- Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
- Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
- Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
- Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
- Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягт “А” хэсгийг үнэн зөв, бүрэн бичсэн байх/;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа;
- Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
- Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
- Өр төлбөртэй эсэх лавлагаа.
Холбогдох утас: 99905869, 95330413
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ ШШГХ-413 ДУГААР НЭЭЛТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ