ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдад Төрийн дээд одон медаль, цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа /2022.11.25/ боллоо.
Цол, шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй болон тус ангийн дарга, дэд хурандаа А.Буянбаатар нар гардууллаа.
Төрийн дээд шагнал Цэргийн хүндэт медалиар нийгмийн ахлах ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахмад Г.Энхтуул, цэргийн ахлах дэслэгч цолоор дэслэгч Т.Төртүвшин, ахлах ахлагч цолоор ахлагч Ж.Золзаяа, ахлагч Г.Сүхчимэг, ахлагч Ц.Мягмарсүрэн, ахлагч цолоор дэд ахлагч Н.Мөнхбаяр, дэд ахлагч Н.Бүтээлбаяр, дэд ахлагч Ж.Отгонгэрэл нарын 7 алба хаагчид цэргийн ээлжит цол олголоо.
ШШГБ-ын "Салбарын тэргүүний ажилтан тэмдэг"-ээр дэслэгч Д.Ганзориг, дэслэгч Г.Золжаргал, ахлах дэслэгч Т.Төртүвшин, ахлах ахлагч Д.Эрдэнэбаатар нар, ШШГБ-ын "Хүндэт тэмдэг"-ээр ахлах ахлагч Г.Сүхчимэг, ахлах ахлагч Э.Бямбасүрэн, ахлах ахлагч Ж.Хишигбадрах, ахлах ахлагч Э.Бямбатогтох нар, "Албаны төлөө III" медалиар ахлагч Б.Хонгорзул, "Баярын бичиг"-ээр ахмад С.Эрдэнэтуул, ахлах дэслэгч Э.Түвшин-Эрдэнэ, дэслэгч Б.Мягмардаш, дэслэгч Э.Мөнхнаст, ахлагч Д.Дашдорж нарын 5 алба хаагч тус тус шагнагдлаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, шударга ёсыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллахыг нийт алба хаагчдад хүслээ.
    

 

Add comment

reload, if the code cannot be seen